Хятад залуу өөрийгөө зарж байжээ

Хуучирсан мэдээ: 2010.06.06-нд нийтлэгдсэн

Хятад залуу өөрийгөө зарж байжээ

ФОТО: ORANGE.CO.UK

Эхнэр болно гээд өөрийгөө зарж байсан эрийг Хятадад барьсан байна. Тэр 18 настай залуу Моу Ван мөрдөн байцаагчид ярихдаа өөрөө хууртагдснаас хойш ийм болсон гэв. Нэг эмэгтэй Ваныг ажилд оруулж өгнө гэж амлаад оронд нь түүнийг хүний эхнэр болгохоор танилдаа 500 ам.доллараар зарчихсан байжээ. Мартаад түүнийг эмэгтэй гэж бодсон ч байж магадгүй гэнэ. Ван туранхай нарийхан дуутай залуу ба намайг хүмүүс эмэгтэй хүнтэй андуураад байдаг гэж тэр өөрөө ярьсан байв. Түүнийг худалдан авсан эрээс тэр зугтаж чадсаныхаа дараа өөрийгөө эхнэр болгон зараад байх санаа түүнд төрсөн аж. Дараа нь нэг хүнээр зуучлуулж байгаад 1000 долараар өөрийгөө заруулжээ. Хуримын өмнөх шөнө тэр зугтаад мөнгөө зуучлуулагчтайгаа хуваасан байв. Бас нэг хүнд мөн л 1000 доллараар өөрийгөө худалдав. Мөнгийг нь аваад бас л хуримынхаа өмнө зугтаж чадсан гэнэ. Ваныг хуримын ягаан даашинзтай нь цагдаагийнхан барьсан байлаа. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж