Хоёр сурагч Япон улсыг зорино

Хуучирсан мэдээ: 2013.06.01-нд нийтлэгдсэн

Хоёр сурагч Япон улсыг зорино

Япон Улсын Засгийн газраас Ази, Номхон далайн улс орнууд болон Япон Улсын хүүхэд залуусын хооронд өргөн хүрээ бүхий харилцааг бий болгох үүднээс хэрэгжүүлж байсан “21 дүгээр зууны Зүүн Азийн хүүхэд залуусын өргөн хүрээний харилцааны хөтөлбөр” нь энэ оноос “JENESYS 2.0” нэртэйгээр үргэлжилж байна. Тус хөтөлбөрийн хүрээнд манай аймгаас ахлах ангийн хоёр сурагчийг бүх зардлыг нь хариуцан, Япон Улсад урихаар болсон юм.

“JENESYS 2.0” хөтөлбөрт хамрагдах аймаг орон, нутгаа төлөөлөх нэр хүнд бүхий, шилдэг тэргүүний сурагчдыг сонгон шалгарууллаа. Есөнбулаг сумын 1 дүгээр сургуулийн сурагч Ш.Буджав, “Хантайшир-Эрдэм” цогцолбор сургуулийн сурагч Б.Цэрэнлхам нарыг тус хөтөлбөрт хамруулахаар шийдвэрлэж, холбогдох материалыг Япон Улсын элчин сайдын яаманд хүргүүллээ.   Эдгээр сурагчид 06 дугаар сарын 29-нөөс 07 дугаар сарын 09-ний хооронд Япон улсад зочилж, түүх соёл, зан заншилтай нь танилцах юм.

Эх сурвалж: www.zasag.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж