
“JENESYS 2.0” хөтөлбөрт хамрагдах аймаг орон, нутгаа төлөөлөх нэр хүнд бүхий, шилдэг тэргүүний сурагчдыг сонгон шалгарууллаа. Есөнбулаг сумын 1 дүгээр сургуулийн сурагч Ш.Буджав, “Хантайшир-Эрдэм” цогцолбор сургуулийн сурагч Б.Цэрэнлхам нарыг тус хөтөлбөрт хамруулахаар шийдвэрлэж, холбогдох материалыг Япон Улсын элчин сайдын яаманд хүргүүллээ. Эдгээр сурагчид 06 дугаар сарын 29-нөөс 07 дугаар сарын 09-ний хооронд Япон улсад зочилж, түүх соёл, зан заншилтай нь танилцах юм.
Эх сурвалж: www.zasag.mn