Мьянмагийн хунт цөмийн зэвсэг бүтээж байна

Хуучирсан мэдээ: 2010.06.06-нд нийтлэгдсэн

Мьянмагийн хунт цөмийн зэвсэг бүтээж байна

Мьянмагийн (хуучин Бирма) дайнч дэглэм цөмийн зэвсэг, түүнийг тээгчтэй болохоор оролдож байна гэж Бирмийн дүрвэгсэд ярьж байна.
Норвегид байрладаг “Бирмын ардчилсан дуу хоолой” гэх сэтгүүлчдийн байгууллагын эрэн сурвалжлага Мьянмагийн цэргийн хунт цөмийн бөмбөг бүтээх алхам хийж буйг харуулжээ.
Пуужингийн болон цөмийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх Бирмын нууц үйлдвэрт ажиллаж байсан цэргийн мэргэжилтэн асан Сай Тейн Вины яриаг тэд судалгаандаа ашигласан байв. Дүрвэгч инженер тэдэнд янз бүрийн баримт ба гэрэл зургуудыг өгсөн байлаа.
Сэтгүүлчдийн судалгааг Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн захирал асан, Америкийн цөмийн физикч Роберт Келли анхааралтай шинжилж үзээд Мьянма уран олборлож, цөмийн зэвсэг бүтээх технологийг судалж байна гэж дүгнэжээ.
Эрэн сурвалжлагаар Бирмын цэргийнхэний ажиллагаанд Хойт Солонгосоос гадна Оросын оролцоо байгааг тогтоосон байна. Мьянмагийн армийн хошууч асан Сай Тейн Вин гэхэд л пуужингийн технологид Орост Н.Э.Бауманы нэрэмжит Москвагийн техникийн их сургуульд суралцсан байв. Түүний найз нар нь бусад их сургуулиудад цөмийн  ба химийн техногиор суралцаж байсан гэнэ. Гэхдээ Орос олон улсын үүргээ зөрчөөгүйг сэтгүүлчид хэлжээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж