“Аль-Каида”-гийн ихэнх лидерүүдийг устгажээ

Хуучирсан мэдээ: 2010.06.06-нд нийтлэгдсэн

“Аль-Каида”-гийн ихэнх лидерүүдийг устгажээ

Иракийн “Аль-Каида”-гийн ихэнх
лидерүүдийг устгасан тухай Америкийн тагнуулчид мэдэгдлээ. Ирак дахь
“Аль-Каида” бүлэглэлийн том тушаалтнуудын ихэнхийг сүүлийн гурван сарын
дотор устгасан буюу баривчилсан гэж Ирак дахь АНУ-ын цэргийн командлагч
генерал Рэй Одиерно хэлсэн байна.
Америкийн тагнуулын мэдээгээр одоо найман удирдагч буюу хээрийн дарга
нар л чөлөөтөй үлдсэн ба “Аль-Каида”-гийн 42 лидерийн 34-ийг устгасан
буюу баривчилжээ.
"Бид Ирак түншүүдийнхээ хамт тэднийг мөрдөн мөшгөж байх болно” хэмээн
генерал  хэлснийг Оросын РИА "Новости" агентлаг дамжууллаа. Иракийн
хууль сахиулах хүчнийхэн террористуудтай тэмцэх туршлагагүй байлаа.
Тусгай хүчнийхэн 2004 онд байгуулагдсанаас хойш байдал сайн тал руугаа
өөрчлөгдөж байна” хэмээн Иракийн армийн жанжин штабын дарга генерал
Бабикер Зибари ярив.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж