Телевизийн ярилцлагын шоуны хатан хаан гэгддэг Опра Уинфри дэлхийн хамгийн нэр хүндтэй их сургуулидын нэг “Харвард”-д хуулийн чиглэлээр докторын зэрэг хамгаалжээ.
Тэрээр өнгөрөгч пүрэв гаригт докторын зэрэг хамгаалсан дипломоо тус сургуулийн төгсөлтийн баярын тусгай арга хэмжээн дээр “Харвард”-ийн захирал Дрью Фаустаас гардан авчээ.
Өдгөө 59 настай шоу ертөнцийн эрхэм хатагтай Харвард төгссөн сэтгэгдлээ цахим ертөнцөд фэнүүдтэйгээ хуваалцсан төдийгүй төгсөлтийн баярын үеэр хэлсэн сэтгэл догдлуулам яриа нь Youtube-д тавигджээ.
“Forbes” сэтгүүлээс жил бүр гаргадаг дэлхийн нөлөө бүхий алдартнуудын жагсаалтыг энэ онд дахин тэргүүлсэн Опраг докторын зэрэг хамгаалсных нь дараа түүнийг “Улстөрд орох бэлтгэлээ хангаж байна” хэмээн зарим эх сурвалжууд мэдээлж байна.
Э.АНХТУЯА