Тэмцээнд 3000 орчим тамирчин дөрвөн бүсний ангилалд, эрэгтэй ес, эмэгтэй долоо, нийт 16 жинд хүч үзсэн бөгөөд “Аварга” биеийн тамирын дээд сургуулийн багш Б.Алтанзул нарын тэргүүтэй дасгалжуулагчдын удирдлага дор Монголын 13 бөх Дэлхийн аваргад өрсөлдсөн юм. Манай тамирчдаас эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд өрсөлдсөн Б.Сугаржаргал хүрэл медаль хүртээд байсан бол эмэгтэйчүүдийн +74 кг-д хүч үзсэн М.Сугар өчигдөр аваргын алтан медалийн эзэн боллоо.
М.Сугар ийнхүү Монголын эмэгтэй бөхчүүдээс анх удаа Жиү жицү бөхийн Дэлхийн аварга болж, эх орныхоо нэрийг бөхийн бас нэгэн төрлөөр дуурсгав. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн маргааш өндөрлөж, манай тамирчид эх орондоо ирнэ.