Гаалийн татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл өргөн барив

Хуучирсан мэдээ: 2013.06.01-нд нийтлэгдсэн

Гаалийн татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл өргөн барив

Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун өчигдөр /05.31/ Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай болон Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга З.Энхболдод өргөн барив.

2012 оны 1 дүгээр сарын 1-ний байдлаар Монгол Улсын ойн сан бүхий газар 18592,4 мян.га буюу нийт нутаг дэвсгэрийн 11,89 хувийг эзлэх ба үүний 75,4 хувь нь шилмүүст, навчит ой, 24,6 хувь нь заган ой эзэлж байна. Манай улсын ойн сангийн зонхилох хувийг эзлэх шилмүүст навчит ойн талбай, нөөцийн сүүлийн 10 жилийн өөрчлөлтөөс үзэхэд ойгоор бүрхэгдээгүй талбай 434,9 мян.га талбайгаар нэмэгдэж 1 ойн ургаа нөөц 2,6 шоометрээр буурчээ.

Нөгөө талаар сүүлийн жилүүдэд Монгол оронд барилга, үйлдвэржилтийн ажлын цар хүрээ эрс өсөн нэмэгдэхийн хирээр мод, модон материал, модон бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ хурдацтайгаар өсөж байгаа нь ойн нөөцийг хомсдуулах бас нэгэн хүчин зүйл болж байгааг хууль санаачлагч хэлж байна.

Мөн мод боловсруулах чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагууд ОХУ-аас мод, модон материал импортоор авах оролдлого хийж байгаа хэдий ч хөрөнгийн хуримтлал, гадаад дотоодын үнийн зөрүү зэргээс болж импортоор авах мод, модон материалын хэмжээ өсөхгүй байна. Дотоодын үйлдвэрлэгчид импортын зүсмэл материал хэрэглэх сонирхол их байгаа нь дотоодын үйлдвэрүүдийн техник технологи дэлхийн түвшинд үйлдвэрлэл явуулах боломж бололцоо бий болсонтой холбоотой гэж үзэх үндэслэлтэй байгааг тэрээр хэллээ. Иймээс импортоор оруулж ирж байгаа бөөрөнхий мод, гуалин, зүсмэл материал, банз, дүнз, модон бэлдэц болон ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, ойг арчлах хамгаалах ойн аж ахуйн  арга хэмжээний ажлыг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх шаардлагатай байна гэж хууль санаачлагч үзжээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж