Олборлох үйлдвэрлэлийн тухай хэлэлцүүлэг болно

Хуучирсан мэдээ: 2013.06.01-нд нийтлэгдсэн

Олборлох үйлдвэрлэлийн тухай хэлэлцүүлэг болно

Дэлхийн байгаль орчны өдрийг зургадугаар сарын 5-нд Монгол Улсад тэмдэглэн өнгөрүүлэх ажээ.

Энэ өдрийг угтаж Уул уурхайн яам, Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын (ОҮИТБС) ажлын алба, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны төслийн хэрэгжүүлэгч "Адам Смит интернэйшнл" байгууллага хамтран "Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг" зохион байгуулах аж. Зургадугаар сарын 4-нд Гадаад харилцааны яаманд болох уг хэлэлцүүлэгт Уул уурхайн сайд Д.Ганхуяг оролцоно.

Мөн энэ үеэр ОҮИТБС-ын Сиднейн олон улсын хурлын талаарх товч мэдээллийг Уул уурхайн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ч.Отгочулуу, Уул уурхайн салбарын өнөөгийн байдлын талаар тус яамны Уул уурхайн бодлогын хэлтсийн дарга Б.Нэргүй нар мэдээлэл хийх юм байна.

Эх сурвалж: www.mm.gov.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж