Мод, модон материалыг НӨАТ-аас чөлөөлөх нь зүйтэй гэв

Хуучирсан мэдээ: 2013.06.01-нд нийтлэгдсэн

Мод, модон материалыг НӨАТ-аас чөлөөлөх нь зүйтэй гэв

Засгийн газрын хуралдаан хуваарь ёсоор өнөөдөр болох байсан ч Хүүхдийн баярын өдөр таарч байгаа тул пүрэв, баасан гаригт ээлжит бус хуралдаан хийсэн байгаа. Өчигдөр хуралдсан ээлжит бус хуралдаанаар Мод, модон материалыг импортын гааль, НӨАТ-аас чөлөөлөх нь зүйтэй гэж үзжээ.

"Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай”болон “Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл"-ийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Мод, модон материалын импортын гааль, НӨАТ-ыг чөлөөлөхөөр тус хуулийн төсөлд тусгасан юм. Барилга, үйлдвэржилт хөгжихийн хэрээр мод, модон бүтээгдэхүүний эрэлт хурдацтай өсч байна. Ойн нөөц багатай манай улс дотоодынүйлдвэрлэлээс 3-4 дахин илүү, зарим жил 30 сая гаруй ам.долларын мебель модон эдлэлийг импортоор авч байна. Ийм нөхцөлд модон материалын импортын гааль, НӨАТ-ыг чөлөөлбөл импорт орлох мебель модон бүхээгдэхүүний дотоодын үйлдвэрлэл өсч, гадагш урсах валютын хэмжээ буурна гэж үзэж байна. Импортын шахмал хавтан, модон материал ашиглан тавилгын болон энэ салбарт бусад чиглэлээр үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих энэ бодлого нөгөө талаас ой хамгаалах, хууль бус ашиглалтыг бууруулахад чухал нөлөө үзүүлнэ хэмээн Засгийн газрын хэвлэл, мэдээллийн албаны мэдээнд онцолжээ.

Б.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж