Алдарт эхчүүдэд одон гардуулав

Хуучирсан мэдээ: 2013.06.01-нд нийтлэгдсэн

Алдарт эхчүүдэд одон гардуулав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Эх үрсийн баярыг тохиолдуулан өнөөдөр олон хүүхэд төрүүлж өсгөн хүмүүжүүлсэн зарим эхчүүдийг “Алдарт эх” нэг, хоёрдугаар одонгоор шагнасныг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гардуулан өгөв.

Алдарт эхийн нэгдүгээр одонгоор:

Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны иргэнХүрэлийн Чирчмаа, Багануур дүүргийн нэгдүгээр хорооны иргэн Цэдэнсамбын Дуламсүрэн, Багахангай дүүргийн хоёрдугаар хорооны иргэн Цэндийн Уртнасан, Багахангай дүүргийннэгдүгээр хорооны иргэн Цэрэнпилийн Дулмаа, Сүхбаатар дүүргийн тавдугаар хорооны иргэн Жанчивын Шурай, Налайх дүүргийн дөрөвдүгээр хорооны иргэн Нарайн Чавчаа, Налайх дүүргийн дөрөвдүгээр хорооны иргэн Мушаены Аягүл нарыг тус тус шагнав.
 
Алдарт эхийн хоёрдугаар одонгоор:

 

 
 

Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны иргэн Дашдоржийн Баасанхүү, Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны иргэн Оросоогийн Бадамханд, Сүхбаатар дүүргийннэгдүгээр хорооны иргэн Манжхүүгийн Сэрээтэр, Чингэлтэй дүүргийн зургадугаар хорооны иргэн Гончигсүрэнгийн Гэрэлсүрэн, Сүхбаатар дүүргийн аравдугаар хорооны иргэн Алтангэрэлийн Болор-Ундрах, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны иргэнСандагийн Баасанхүү, Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны иргэнДашнямын Нарантуяа, Хан-Уул дүүргийннэгдүгээр хорооны иргэн Цогтсайханы Цолмон, Сүхбаатар дүүргийн тавдугаар хорооны иргэнЖигжидийн Амараа, Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны иргэн Хашхүүгийн Ариунаа, Сүхбаатар дүүргийн14 дүгээр хорооны иргэнЧойдоржийн Ундармаа, Сүхбаатар дүүргийнхоёрдугаар хорооны иргэн Жанчивдоржийн Бямбажав, Баянзүрх дүүргийндөрөвдүгээр хорооны иргэн Өлзийбаярын Пүрэвээ, Баянгол дүүргийн долдугаар хорооны иргэн Баярсайханы Туул нарыг тус тус шагналаа.
 

Шагнал гардуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэдэнд хандан үг хэлэв.
 
Ц.Элбэгдорж: Монгол түмний минь буян заяаг тээгч эрхэмсэг дарь эхүүддээ хүсэл, залбирал бүр нь ёсчлон бүтэхийн гэгээн ерөөлийг дээдлэн өргөе
 
Эх үрсийн баярыг тохиолдуулан олон хүүхэд төрүүлж өсгөн хүмүүжүүлсэн зарим эхэд Алдарт эх нэг, хоёрдугаар одон гардуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэдэнд хандан үг хэллээ. Тэрээр “Монголын үзэсгэлэнт сайхан ээжүүддээ эхүрсийн баярын мэнд хүргэж чин сэтгэлээсээ хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе. Бүүвэйн дуу үл тасрах миний Монголын түм буман эх үрсийнэнэрэл хайр бялхсан баярын энэ өдөролон ээжид онцгой баяр тохиож байна.
 
Тэднийг төлөөлүүлэн  Төрийнхөө ордонд Монгол түмний төрт ёсны уламжлалт их шүтээн Есөн хөлт цагаан тугийнхаа өмнө Монголын 21 сайхан ээжид “Алдарт эх” одон өнөөдөр гардууллаа.

Айл бүрийн гал голомтыг бадрааж, залгамж үрсийг нь тээн төрүүлж, монголчуудын олуулаа болох их хүслийг биелүүлж яваа бурхаддаа төр нь ч, үр нь ч, ач зээ нь, авааль нөхөр нь ч хүндэтгэл үзүүлж байх ёстой.
 
Төрийн тэргүүний хувьд төрийнхөө нэрийн өмнөөс өнгөрсөн дөрвөн жилд ээжүүдийнхээ саналыг сонсч, хүндэтгэл үзүүлж, үрсээрээ бахархах одонгийнх нь болзлыг зөөллөж, ээжүүдийнхээ төлөөллийг шийдвэр гаргах түвшинд аль болох олноор оруулахыг дэмжиж ирлээ. Одонгийн болзлыг зөөлрүүлснээс хойших гуравхан жилд 130 гаруй мянган ээж сүүний үнэртэй дээлийнхээ энгэрийг төрийнхөө хүндтэй одонгоор мялааж чадсанд би их баяртай байна. Өнөөдөр Төрийн ордондоо ёсолж байгаа шиг энэ эрхэм хүндэтгэлийг Монгол орны өнцөг булан бүрт ёс төртэй гүйцэтгэж байгаа гэдэгт би итгэлтэй байна. Одонгоо хүртэж баяр дээр баяр нэмсэн бүх ээжүүддээ дахин баяр хүргэж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.
 
Монгол түмний минь буян заяаг тээгч эрхэмсэг дарь эхүүддээ хүсэл, залбирал бүр нь ёсчлон бүтэхийн гэгээн ерөөлийг дээдлэн өргөж, та нар минь алаг үрсийнхээ, хань нөхөр биднийхээ босоо хийморьт тэнгэрлэг шүтээнүүд шүү гэдгийг хэлье. Бас та нарын маань баяр баясгалан, аз жаргал болсон нийт хүүхэд багачууддаа баярын мэнд хүргэж, элэг бүтэн, сэтгэл тэнэгэр явахын өлзийтэй ерөөлийг өргөн  дэвшүүлье. Сайхан баярлаарай” гэлээ.

Эх сурвалж: www.president.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж