хөл хөдөлгөөн ихтэй байна. Өнгө алаглах цэцэгс гэж андуурам нүд булаасан
дэгжин хувцсаар гоёсон бяцхан үрс өнөөдөр ээж, аавынхаа хайранд умбан,
бэлгэнд дарагдаж өнжив. Ёстой л эрхээ эдлэн дуу хуур, тоглоом,
наадгайгаар ханатлаа тоглож байна.
Сүхбаатарын талбайд яг одоо
хүүхдэд зориулсан олон арга хэмжээ үргэлжилж байна. “JCI Mongolia”
байгууллагын залуусын зассан тайзнаас УДЭТ-ын жүжигчин Д.Ганцэцэг,
Амгаланбаатар нар “Цэцэг ургуулах алс холын аян”-д хүүхэд багачуудыг
уриалан жүжигчилсэн тоглолт хүргэж байгаа бол “Ирмүүн” агентлагийнхан
“Динзагийн номын өргөө”-нд тухалсан уншигч бүрт хүүхдийн ном, сэтгүүлээ
20 хувийн хөнгөлөлттэй үнээр худалдан авах боломжийг олгож байлаа.
Хүүхдэд
зориулсан цэцэг, өнгө алаглах бөмбөлөг, машин, нүдний шилний худалдаа
Сүхбаатарын талбайд буудалласан байлаа. Нийслэлийн “Улаанбаатар” чуулгын
уран бүтээлчид чоно, баавгай, үнэг, туулай гээд үлгэрийн баатруудтай
гэрэл зургаа татуулах боломжийг багачуудад зориулан бэлджээ.
Зуны амралтаа хаана өнгөрүүлэхээ шийдээгүй байгаа хүүхдүүд зуслангийн хөтөлбөр, хуваариа сонгох боломж ч бас байв.
Төрийн
болон төрийн бус байгууллага, үндэсний үйлдвэрлэгчид гээд олон газраас
хүүхдэд зориулсан хөтөлбөр бэлтгэснээс гадна “Хамтын халуун сэтгэл”
залуусын нэгдлээс 100 алиалагчийн бүрэлдэхүүнтэй парад зохион байгуулсан
нь сонирхолтой үзүүлбэр болж чадсан байлаа. Циркийн тоглолт цөөрсөн
сүүлийн жилүүдэд нэг дор ийм олон, эгдүүтэй хөгжилтэй алиалагчтай уулзах
нь хүүхдүүдэд баяр хөөр бэлэглэсэн биз ээ.
Талбайн баруун урд
өнцөгт “Мини зоо парк” хүрэлцэн иржээ. 1500 төгрөг төлөөд “Мини зоо
парк”-аар зугаалж болох аж. Тэнд хулгана, туулай, дэгдээхэй, муур,
могой, яст мэлхий, илжиг зэрэг амьтад хүүхдүүдийн баярыг хуваалцахаар
ирсэн байв.
яриаг төгсгөлд нь сонирхуулъя. Эгч, дүү хоёрын эгчийг нь Энхлэн, дүүг
Энхриймаа гэдэг гэж тэд өөрсдийгөө танилцуулав.
-Миний дүү хүүхдийн баяраар яаж баярлаж байна?
-Бэлэг авч баярлаж байна.
-Ямар бэлэг авсан бэ?
-Би ордонтой бэлэг авсан.
-Сүхбаатарын талбайд олон гоё тоглолт, дууны уралдаан болж байна шүү дээ. Чамд юу нь хамгийн их таалагдаж байна?
-Надад тоглолтуудаас бүжиг нь хамгийн гоё нь байсан.
-Ямар гоё дугуй унаа вэ?
-Аав авч өгсөн юм.
-Сайхан баярлаарай.
Сонирхуулахад, Монгол
Улс 1952 оноос жил бүрийн зургадугаар сарын 1-ний өдрийг “Хүүхдийн
баярын өдөр” болгон тэмдэглэх болжээ. Энэ хугацаанд зургадугаар сарын
1-нийг 1995 оноос “Эх үрсийн баяр” болгон агуулгыг нь өөрчилсөн ч 2003
оноос эргүүлэн “Хүүхдийн баяр” нэрээр тэмдэглэх болсон байна.