Улсын начин Л.Нямсүрэн түрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2013.05.31-нд нийтлэгдсэн

Завхан аймгийн Завхан бөхийн дэвжээний тавдугаар сарын барилдаан өчигдөр /05.30/ Хоршооллын зааланд боллоо. Барилдаанд улсын начин У.Балжинням, Л.Нямсүрэн нарын тэргүүтэй улс аймгийн алдар цолтой болон залуу 64 бөх зодоглосноос Баянтэс сумын харьяат улсын начин Л.Нямсүрэн түрүүлж, Идэр сумын харьяат аймгийн арслан Д.Батжаргал үзүүрлэв. Шөвгийн дөрөвт Нөмрөг сумын харьяат аймгийн арслан М.Баярсайхан, Шилүүстэй сумын харьяат аймгийн арслан Ж.Сүхбат нар шалгарлаа. Барилдаан бүр ивээн тэтгэгчтэйгээр зохион байгуулагддаг бөгөөд энэ удаагийн барилдааныг “Жем интернэйшнл” ХХК ивээн тэтгэж явуулав.

Завхан дэвжээний бөхчүүд наадмын бэлтгэлдээ ирэх зургаадугаар сарын 10-ны үеэр гарах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

Эх сурвалж: www.undesniibukh.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж