Тэмцээний ганцаарчилсан төрлийн хоёрдугаар тойргийн тоглолт өндөрлөж, гуравдугаар тойрогт тоглох теннисчид тодроод байна. Эмэгтэйчүүдийн төрөлд сонирхолтой тоглолтууд өрнөсөөр байна. Тэмцээний зургаад эрэмбэтэй, 2011 оны аварга Хятадын Ли На хоёрдугаар тойрогт АНУ-ын теннисчин Бетани Маттек Сандс ялагдаж тэмцээнийг орхилоо. Тус тоглолт хоёр цаг 16 минут үргэлжилэхэд 5:7, 6:3, 6:2-ийн харьцаагаар Америк теннисчний ялалтаар өндөрлөжээ. Шилдэг теннисчдээс нэгдүгээр тойрогт АНУ-ын Винус Уильямс, хоёрдугаар тойргоос Данийн Каролина Возняцки нар хасагдаад байсан бол ийнхүү дахин нэг шилдэг тоглогч тэмцээнийг орхиод байна.
Эрэгтэйчүүдийн хувьд нэгдүгээр тойрогт тэмцээний тавд эрэмбэтэй Чехийн Томаш Бердых ялагдсан бол бусад шилдгүүдийн хувьд тэмцээнээ үргэлжлүүлж байна.
Тэмцээний ганцаарчилсан төрлийн хоёрдугаар тойргийн тоглолт өнөө шөнө өндөрлөж, маргаашаас гуравдугаар тойргийн тоглолт эхэлнэ.
Нийт шагналын сан 17 сая ам.долларт багтаж буй тус тэмцээний эрэгтэй,
эмэгтэй ганцаарчилсан төрлийн гуравдугаар тойрогт шалгарч буй теннисчид 60 мянган ам.долларыг хүртээд байна.