Францын сайд торгуулав

Хуучирсан мэдээ: 2010.06.06-нд нийтлэгдсэн

Францын сайд торгуулав

Фото: ISRA.com

Францын Дотоод хэргийн сайд Брик Хортефаксийг арьсны өнгөөр гадуурахсан тайлбар хийлээ хэмээн 750 еврогоор торгосон байна. Мөн тэрээр арьсны өнгөөр гадуурхагчтай тэмцэх хөдөлгөөний хэрэгцээнд 2000 евро төлөх болжээ. Сайдын өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг даван заалдана гэсэн байна.
Жилийн өмнө Хортефакс камерын өмнө мэдэгдэл хийснийг арабчуудын эсрэг гэж үзэхээр болсон юм. Сайд өөрөө буруугүй харин түүнийг ойлгоогүй гэсэн билээ. Тэрээр “нэг араб байхад асуудалгүй., харин тэд олшрохоор асуудал гаргадаг” гэж хэлсэн юм. Үүний дараа Цагаачлалын асуудал хариуцаж байсан сайдыг огцрохыг шаардаж байв. Одоо Дотоод хэргийн сайд өнөөгийн ерөнхийлөгч Николя Саркозийн хуучин эртний найз билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж