
Озэки Какүрю М.Ананд “ШУТИС-ийг төгсөөд өөрийнхөө сонирхолоор японы мэргэжлийн сүмод хүч үзээд 12 жил боллоо. Одоогоор мэргэжлийн Сүмогийн дээд зиндаанд Озэки цолтой барилдаж байна. Олон жилийн дараа өөрийн сургуульдаа ирэхэд сайхан байна. Миний суралцаж байснаас сургууль их өөрчлөгдөж эрчимтэй хөгжсөн байна. Японд байхдаа ч сургуулийнхаа тухай интернэт болон бусад мэдээллийн хэрэгслээр мэдээлэл авч байлаа. 2008 оноос Японы их сургуульд хэлний чиглэлээр суралцаж байна. Үүнийхээ хажуугаар өөрийн төрөлх сургуулиа Японы зарим сургуулиудтай холбож ажиллах, багш оюутны солилцоо, хамтарсан судалгаа, эрдэм шинжилгээний ажил хийхэд туслах бодолтой байна. Мөн хамтарсан лаборатори, зарим сургалтын тоног төхөөрөмжийн шинэчлэлийн ажил хийх зорилготой. Япон Монголын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө улам их хичээж ажиллах болно” гэдгээ хэллээ.



