Нэгдүгээр төрөхийн харъяа эхчүүдийг “хуваарилав”

Хуучирсан мэдээ: 2010.06.06-нд нийтлэгдсэн

Нэгдүгээр төрөхийн харъяа эхчүүдийг “хуваарилав”

Нийслэлийн нэгдүгээр  амаржих газрын барилгын их засвар дуусч, өөрийн байрандаа энэ сарын 15-нд нүүж орохоор болсон билээ. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн эрүүл мэндийн газраас тус төрөхийн тусламж үйлчилгээтэй холбоотой дараах зохицуулалтыг хийхээр болжээ. Энэхүү зохицуулалт нь энэ сарын 07-ны 08 цагаас эхлэн 14-ны өдрийн 08 цаг хүртэл үргэлжлэх юм. Ингэхдээ доорхи эмнэлгүүдэд нэгдүгээр төрөх эмнэлгийн харъяа жирэмсэн эхчүүдийг хүлээн авах аж.

Үүнд:

-Сүхбаатар дүүргийн эхчүүд нийслэлийн гуравдугаар амаржих газарт
-Хан-Уул дүүргийн эхчүүд нийслэлийн хоёрдугаар амаржих газарт
-Чингэлтэй дүүргийн эхчүүд Ачтан эмнэлгийн байранд  очиж төрөх юм байна.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж