“Соёл ба хөгжил” соёлын чуулганы хүрээнд нийслэл, аймаг орон нутгийн театр чуулгын нээлттэй өдөрлөг ирэх зургаадугаар сарын 3, 4-нд СУИС-ийн төв байранд болох нь ээ. Нээлттэй өдөрлөгт аймаг, орон нутгийн 23 театр чуулга оролцохоос гадна Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг Дуурь, бүжгийн эрдмийн театр, Улсын драмын эрдмийн театр, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулга, Цэргийн дуу бүжгийн чуулга, “Сарны чулуу” чуулга, “Улаанбаатар” чуулга, “Түмэн- Эх” чуулгууд оролцох аж. Өдөрлөгийн үеэр театр, чуулгуудын үйл ажиллагааг сурталчилж, хамтарсан урлагийн тоглолт болохын зэрэгцээ төгсөгчдөд зориулсан нээлттэй ажлын байр зарлах юм байна. Түүнчлэн нээлттэй өдөрлөгийн хүрээнд соёл урлагийн мэргэжлийн тулгамдаж буй асуудлаар нээлттэй хэлэлцүүлгийг өрнүүлэх аж. Нээлттэй хэлэлцүүлэгт Соёл урлагийн их сургуулийн профессор багш нар, Соёл урлаг судлалын хүрээлэнгийн эрдэмтэд болон мэргэжлийн уран бүтээлчид, мэргэжлийн урлагийн байгууллагуудын удирдлагууд оролцоно гэсэн шүү.
Г.ДАША