Deutsche Bank: Израилийн хий дэлхийг Оросоос аварна

Хуучирсан мэдээ: 2010.06.06-нд нийтлэгдсэн

Deutsche Bank: Израилийн хий дэлхийг Оросоос аварна

Израилийн эрэг орчмын "Рацио Ям"-ын лицензийн "Левиатан"  бүсэд байгаа ордод хийсэн сейсмогийн судалгааны дүн сүүлийн үеийн эдийн засгийн чухал мэдээний нэг болоод байна. Уг судалгааг Noble Energy компани нийтлүүлжээ.
"Лефиатан" бүсийн нөөцийн хэмжээ 453,1 тэрбум шоо метр байгалийн  хий гэсэн  хайгуулийн дүн батлагдвал Оросын эрчим хүчний нөөцийн хамаарлыг сулруулж болно гэж Германы Deutsche Bank гэдэг томоохон банк мэдэгдэв.
 “Тамар” ордын  байгалийн хийн нөөц нь Израильд гуч гаруй жил ашиглахад хангалтай учир "Левиатан"-ы байгалийн хий экспортод гарна гэж Deutsche Bank банкны шинжээчид үзлээ. Концесийн эзэд Зүүн-Өмнөт Ази, Алс Дорнотод байгалийн хийг гаргана гэж байгаа ч Израилийн байгалийн хий Европт экспортлогдоно гэдэгт итгэлтэй байгаагаа шинжээчид онцлов.
Харин Туркийн Эрчим хүчний сайд турк-израилийн хамтарсан төслүүдийн ажиллагааг зогсоож буйг мэдэгдсэн билээ. Энд Жейхан-Ашкелоны байгалийн хий дамжуулах хоолой  хамрагдлаа. Тэр хоолойгоор Оросын ба Дундад Азийн байгалийн хий болон нефть Израильд нийлүүлэгдэх ёстой байжээ. Оросуудад Энэтхэг, Хятад руу зам нээж буй энэ хоолойг барихад Оросын сонирхол ихээхэн байгаа.
Мөн жил бүр 50 сая шоо метр ус Израильд нийлүүлэх төсөл ч  зогссон байна. Гэхдээ Засгийн газрын шийдвэр нь хувийн компаниудад хамаарахгүй.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж