Ажлын цагт өөрчлөлт оржээ

Хуучирсан мэдээ: 2013.05.31-нд нийтлэгдсэн

Ажлын цагт өөрчлөлт оржээ

Төрийн болон төсөвт байгууллагууд өглөөний 8 цагаас ажиллана

Орон нутгийн төрийн байгууллагуудын үйл ажиллагааг зарим аймаг, нийслэлийн захиргааны байгууллагуудын ажлын цагтай уялдуулах зорилгоор нутгийн захиргааны байгууллага, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагууд, төсвийн байгууллагуудын ажлын цагт өөрчлөлт орууллаа.

Тодруулбал, 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 08.00-17.00 цаг, үдийн завсарлагааг 12.00-13.00 цаг байхаар аймгийн Засаг даргын захирамж гарсан байна гэж Өмнөговь аймгаас мэдээлэв.

Ч.БОЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж