
“Дэлхийн хамгийн муухай нохой 2009” тэмцээнд тэргүүлэгч 17 насандаа АНУ-д үхжээ. “Хятадын дэлт” гэх үүлдэрийн жижиг нохойг мисс Элли гэж дууддаг байсан ба тэрээр “101 нохой” гэх телевизийн кино ба рекламын олон роликуудад “тоглосон” авъяастан байв. Толгойдоо хэдэн буурал үстэй, хэлээ унжуулсан, огт нүцгэн тэр нохойг америкчууд олон ч теле шоунаас харж таних болсон байжээ.
Мисс Элли хөгшрөөд сохорч, хоёрхон шүдтэй, бие нь баахан үүтэй болсон байв. Тэрээр ихэнх насаа амьтан тэжээх газарт өнгөрөөсөн ба тэндээс түүнийг Доун Гоеринг гэдэг эмэгтэй авсан байна. Тэр нохой Тенниси мужийн амьтан хамгаалах нийгэмлэгт 100 мянган доллар цуглуулахад нь эзэгтэйдээ тус болсон байлаа.
Мисс Эллийн дурсгалд зориулан бас нэг амьтан тэжээх газрыг байгуулахаар эзэгтэй нь шийджээ.