«Чикаго Блэкхокс» багийнхан ялалтдаа баярлаж байгаа нь
Фото: Jeff Haynes / Reuters
Улаанбаатрын цагаар тавдугаар сарын 30-нд шилжих шөнө “Чикаго” долоо дахь шийдвэрлэх тоглолтоо “Детройт Ред Уингс” багийн эсрэг хийж, ялалт байгуулжээ. Тоглолтын хоёрдугаар үеийн эхээр “Блэкхокс” багийн довтлогч Патрик Шарп эсрэг талын хаалганд гоол хийн тоглолтыг тэргүүлж эхэлжээ. “Дейтройт” гуравдугаар үеийн эхээр тооны харьцааг тэнцүүлэн хариу гоол хийлээ. Нэмэлт тоглолтын үе эхлэн гурван минут хагасын дараа “Чикаго” багийн хамгаалагч Брент Сибрук шийдвэрлэх гоолыг оруулснаар, тэд хагас шигшээд шалгарах эрхээ авлаа.
“Блэкхокс” цуврал тоглолтод 4:3 харьцаагаар ялсан юм. Энэ багийн дараагийн шатны тоглолтын өрсөлдөгч нь өнөөгийн Стэнлийн цомын эзэн “Лос-Анжелес Кингс” билээ. Тэд хагас шигшээд шалгарахын тулд “Сан-Хосе Шаркс” багийг 4:3-ийн харьцаагаар буулган авсан байна. (цувралын тоо 4:3)
Хагас шигшээгийн нөгөө тоглолтод “Питтсбург Пингвинс” ба “Бостон Брюинс” хоёр өрсөлдөх юм.