
Нигерийн армийн цэргүүд тус улсын хойд хэсгийн нутгаас Ливан Хезболлах бүлэглэлийн нууц зэр зэвсгийн агуулахыг олж илрүүлсэн байна. Түүнчлэн армийн цэргүүд Хезболлахын зэр зэвсгийн агуулахыг манаж байсан гурван Ливан хүнийг баривчилжээ. Нигерийн Кано хотоос илэрсэн Хезболлахын нууц зэвсгийн агуулахаас AK-47 буу 17 ширхэг, 11 танк эсэргүүцэгч зэвсэг, дөрвөн танк эсэргүүцэгч тэсрэх бөмбөг, “RPG”, 76 ширхэг тэсрэх бөмбөг зэрэг зэр зэвсэг олдсон байна.
Нигерийн Кано хот нь лалын зэвсэгт бүлэглэлүүдийн зэвсгийн наймааны томоохон бүсэд тооцогддог байна.
Б.АНХТУЯА