Хориг арга хэмжээг тохиролцжээ

Хуучирсан мэдээ: 2010.06.06-нд нийтлэгдсэн

Хориг арга хэмжээг тохиролцжээ

Ираны эсрэг авах хориг арга хэмжээний талаар тохиролцлоо гэж ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев  Германы канцлер Ангела Меркельтай хамтран хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ.
Шинэ хориг арга хэмжээ авмааргүй байгаа ч зарим тохиолдолд тэр нь зайлшгүй шаардлага болж байна хэмээн тэр хэлжээ. Ираны лидерүүд олон улсын хамтын нийгэмлэгийн уриалгыг сонсоно хэмээн найдаж буйгаа тэр бас хэлэв. Хариуцлагагүй араншинг хөхиүлэн дэмжиж болохгүй гэдгийг Медведев онцолсон байна.
Ярилцан хэлцэж, маргалдаж байж хамгийн ээдрээтэй асуудлыг шийдэж болно. Сүүлийн үед Орос ба Барууны орнуудын байр суурь ойртож байна гэж Оросын ерөнхийлөгч хэлжээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж