Германы шинэ топ модель удахгүй тодорно

Хуучирсан мэдээ: 2013.05.31-нд нийтлэгдсэн

Германы шинэ топ модель удахгүй тодорно

Олон сая үзэгчтэй “Германы шинэ топ модель” шоу нэвтрүүлгийн
наймдахь улирлын 14 дэх цувралын эцсийн шатны шалгаруулалт өчигдөр албан
ёсоор эхэлжээ. Шоуны энэ удаагийн цувралд нэрт загвар өмсөгч Хайди Клум
хөтлөгчөөр ажиллахаас гадна шүүгчдийн бүрэлдэхүүнд мөн багтаж байгаа юм
байна. 

Өнгөрөгч хоёрдугаар сарын 28-нд анх эхэлсэн тэмцээний нийт
26 оролцогчоос Майк Ван Гриекэн, Лаулин Энэбеки, Луйз Уилл, Сабрина
Элснер нарын дөрвөн оролцогч эцсийн шатанд шалгаран үлдсэн аж.

2003
оны тавдугаар сарын 20-ны өдрөөс эхлэн Америкийн Юнайтед Парамаунт
Нэтворк (UPN) сувгаар гарч эхэлсэн телевизийн хамгийн их үзэгчидтэй
“Америкийн шинэ топ модель” шоу нэврүүлэг үзэгчдийн хүртээл болсноос
хойш гурван жилийн дараа “Германы шинэ топ модель” мөн олны хүртээл болж
эхэлсэн юм.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж