
“Монгол улсын хүн амын талаас илүү хувь нь ажиллаж амьдардаг Улаанбаатар хотынхоо өнгө төрхийг засаж, цэвэр цэмцгэр хоггүй байх их ажлыг гүйцэтгэж хүүхдүүд та нартайгаа ч хамт байх завгүй ажилладаг та бүхний ээж аавуудад нийслэлчүүдийнхээ нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье. Нийслэлийн иргэд болон манай улсад хүрэлцэн ирж буй гадаадын зочид төлөөлөгчид маань хоггүй сайхан хот болсон талаар ам сайтай байгаа нь та бүхний аав ээжүүдийн хөдөлмөрийн үр дүн юм шүү. Цаашид олон талаар дэмжлэг үзүүлж, талархлаа илэрхийлж байх болно ” гэж нийслэлийн мээр Э.Бат-Үүл онцолсон юм.
Д.ЖАРГАЛ

