Турк шинэ өдөөн хатгалга хийнэ

Хуучирсан мэдээ: 2010.06.06-нд нийтлэгдсэн

Турк шинэ өдөөн хатгалга хийнэ

Туркийн ерөнхий сайд Режеп Тайип Эрдоган Газын зурваст очиж, өөрөө Газын бүслэлтийг сэтлэх гэнэ. Ливаны "Аль-Мустакбаль" сонин энэ тухай бичснийг Ynet сайтад дамжуулжээ.
Уг сонин эх сурвалжийнхаа мэдээг үндэслэн бичихдээ Туркийн лидер дараагийн “энх тайвны флотыг” дагалдан үдэх тушаалыг Тэнгисийн цэргийн хүчиндээ өгөх асуудлыг судалж байна гэлээ.
Израиль усан онгоцнуудыг барин саатуулсныхаа төлөө уучлал гуйх ёстой гэж Турк шаардаж байна. Хэрэв тэдний шаардлагыг биелүүлэхгүй бол Анкара дипломат харилцаагаа Израилаас тасална хэмээн АНУ-д суугаа Туркийн Элчин сайд хэлсэн байна.
Туркийн ерөнхий сайд Режеп Тайип Эрдоган Израильтай эдийн засгийн харилцаагаа хамгийн доод зэрэгт хүртэл бууруулна гэж мэдэгдээд байна. Харилцааг сайжиртал хоёр орны хамтарсан төслүүдийг Турк бас зогсоожээ. Мөн тэд ХАМАС бол террорист байгууллага биш гэлээ. Энэ өдрүүдэд Туркийн олон арван мянган хүнтэй Израилийн эсрэг жагсаал болжээ. Зарим шинжээчид үзэж байгаагаар Турк энэ дуулианыг далимдуулан Израилиас харилцаагаа таслан “Ирантай эвдрэшгүй холбоогоо” албан ёсны болгох гэнэ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж