Хуучирсан мэдээ: 2010.06.06-нд нийтлэгдсэн

Зургадугаар сарын 6

Зургадугаар сарын 6-ны баяр

Шведын үндэсний өдөр

Шведын үндэсний баярын өдрийг 1983 оноос хойш тэмдэглэж, 2005 оноос хойш амралтын өдөр болгосон байна. Энэ баяр хоёр түүхэн үйл явдалтай холбоотой. Данийн эсрэг ард түмний 1521 оны бослогыг толгойлсон Густав Эриксон 1523 оны зургадугаар сарын 6-нд I Густав Ваза нэртэйгээр хаан ширээнд залагдав. Шинэ үндсэн хуулийг 1809 оны зургадугаар сарын 6-нд батлагджээ. Мөн 1916 оны зургадугаар сарын 6-наас Шведын төрийн далбааны өдрийг тэмдэглэж ирсэн байна. Харин Шведын төрийн далбаа хичнээн настай нь тодорхойгүй. Гэхдээ XVI зууны үеийн зурагт шар загалмайтай цэнхэр тугийн зураг байдаг.

Оросын Пушкины өдөр

Александр Сергеевич Пушкины уран бүтээл дэлхийн хүн ардыг нас сүүдэр, яс үндэс харгалзалгүйгээр нэгтгэн дагуулж иржээ. Москва хотноо 1799 оны зургадугаар сарын 6-нд ирээдүйн агуу  яруу найрагч Саша Пушкин төржээ. Зөвлөлтийн үеэр энэ өдрийг яруу найргийн баяр болгон тэмдэглэдэг байлаа. Сталины харигслалын үеэр ч энэ баярыг сүртэй тэмдэглэдэг байв. Одоо Пушкины баяр бүх Оросын гэсэн тодотголтой. ОХУ-ын ерөнхийлөгчийн зарлигаар 1997 оны яруу найрагчийн төрсөн өдрийг төрийн статустай болгосон байна.

Үйл явдал

1599 ОН: Өнөөгөөс 411 жилийн өмнө Испанийн алдарт зураач  Диего Веласкес (Диего Родригес де Сильва Веласкес) Севилья мужид төржээ.

Диего Веласкес – Өөрийн хөрөг, зургийн хэсгээс
Веласкесын уран бүтээл нь Испанийн XVII дүрслэх урлагийн оргил нь дэлхийн урлагийн тод томруун үзэгдэл юм. Ёс суртахууны өндөр хүмүүжилтэй түүнийг орчин үеийнхэн нь “Үнэний зураач” гэж нэрлэсэн байлаа.
Тэрээр 10 наснаасаа  эхлэн тухай цагийн нэртэй мастеруудаас суралцаж 18 настайдаа  мастер цолтой болжээ. Параагийн жилүүдэд нь тэрээр төрсөн нутагтаа уран бүтээлээ хийж байсан ба зургийн стиль нь “бодегонес” гэгддэг ард олны ахуй амьдралын сэдэвтэй байлаа. “Өглөөний хоол”, “Хөгшин тогооч”,”Усчин” гэх зургууд нь тэр үеийн тод илэрхийлэл юм. Мөн ийм стилиэр библийн сэдвээр хэдэн зураг зурагдсан байлаа.

“Бредагийн буулт”

Диего 1623 онд Мадридад ирээд удалгүй ордны зураачаар томилогдсон байна. Тэрээр  IV Филипп хаан түүний гэр бүлийнхэнийг зурах эрхтэй болсон юм. Хаантны зургийн цуглуулга түүний уран бүтээлд нөлөөж тэрээр дундаж зууны агуу зураач нарын уран бүтээлтэй танилцав.  Веласкес 1629 онд хоёр жилийн хугацаатайгаар Италид ирээд эртний өолон сэргэн мандлын үеийн зураач нарын уран бүтээлийг судалжээ. Тэнд байхдаа “Иаковт Иосифийн хувцасыг өргөн барьж байгаа нь”, “Галт уулын дархан” зэрэг шашны болон домгийн сэдвээр бүтээл хийсэн байна. Тэр үеийн түүний хамгийн алдартай зураг нь “Бредагийн буулт” (1634) болсон ба энэ зураг түүхэн сэдвийн дэлхийн шилдэг бүтээлийн нэг гэгддэг.

“Толины өмнөх Венера”
Веласкес тухайн үеийнхээ Испанийн нийгмийн төлөөлөгч нарын олон хөрөг зураг зурсан нь бас л энэ төрлийн шилдэгүүдэд тооцогддог. 1650-иад онууд түүний уран бүтээлийн оргил үе нь байлаа. Энэ үеэр тэр хамгийн алдартай зургууд болох “Толины өмнөх Венера”, “Медичийн шилтгээн”, “Нэхмэлчид” зэргээ бүтээжээ.
Ордоны карьер нь уран бүтээлээс нь гадна түүнд өндөр шагнал цол хэргэм өгчээ. Диего Веласкес 1660 оны наймдугаар сарын 6-нд Мадрид хотноо өөд болжээ. Их зураач 120 орчим зураг үлдээсний тал хувь нь Мадридын Прадо музейд хадгалагдаж байдаг.

1882 ОН: Америкийн иргэн Генри Сили цахилгаан индүүний патентыг авчээ.

Ширмэн индүүгээр индүүдэж байгаа угаач бүсгүй. Генри Морландын зурсан зураг
Генри Салигийн зохион бүтээлээс 200 жилийн өмнө индүүг ширмээр зутган пийшин дээр халаадаг байв. Тэр нь хурдан хөрөхөөс гадна нимхэг цагаан хэрэгсэл, хилэнг индүүдэхэд таарахгүй байлаа. Сүүлдээ индүүг халаахын тулд түүнд цог хийх болсон юм.
Өнөөгөөс хоёр зуугаад жилийн өмнө Европт хий болон керосин, алкоголийн түлштэй индүү гарч ирсэн байна. Тэнд тэсэрч дэлбэрэх аюул байлаа.
Анхны цахилгаан индүүний халууныг тохируулагч нь байга шатаж хувцас түлдэг гажигтай байсан юм.
1920 онд термостатик удирдлагатай индүү гарч иржээ. ХХ зууны дундуур ууршилт гаргах төхөөрөмжтөй индүү бүтээгдсэн байлаа. Дараа нь индүүний хувьсгал эрчимтэй явагдсан билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж