Гутал хөлд эвтэйхэн тусмаа хөлд муу

Хуучирсан мэдээ: 2010.06.06-нд нийтлэгдсэн

Гутал хөлд эвтэйхэн тусмаа хөлд муу

Хүзүүний гоёмсог ороолт эсвэл гадуураа нимгэн цамц авах эсэхээ  шийдэхийн тулд  цаг агаарын мэдээ  харах хэрэггүй. Бид зуны аагим  халуун өдрүүдэд богино өмд болон зуны даашинзтайгаа зохицуулж хөл эвтэй углааш өмсөх дуртай байдаг.  Ихэнх хүмүүсийн өмсөх  дуртай хөлд эвтэйхэн гэгддэг углааш нь тэр бүр хөлд эвтэйхэн байдаггүй.

Луйзанагын их сургуулийн кинесологийн зөвлөх профессор Жастин Шройер углааш өмсдөг 100 гаруй охид бүсгүйчүүдийн дунд судалгаа явуулжээ. Уг өмсгөлийн дутагдалтай талуудыг судалгаа харуулсан юм. Ийм углааш өмсөх үед шилбэний булчин илүү ажилладаг нь харагджээ. Мөн углааш өмссөн үед ойр ойрхон алхах болдог бөгөөд энэ нь хөлийн уланд маш их ачаалал болдог байна. Гутал хөлд эвтэйхэн байх тусмаа хөлд муу байдаг аж. Үдээс уяа олон тусмаа хөлийн өлмийг доош нь дарж хөлийн нумыг өвтгөдөг байна. Учир нь углааш маш хөнгөн, холхиндог байдаг нь гутлаа хөлдөө тогтоохын тулд хөл ердийн үеийнхээс  илүү ажил хийдэг байна. Харин пүүз бол явган аялал болон ажил хийж буй үед хамгийн тохиромжтой гутал юм. 

Хөл, шагайн мэс заслын бус эмчилгээний төвийн тэргүүн доктор Рок Поситано Шройерын судалгааны үр дүнг нотолсон байна. Өсгийгүй гутал нь амаржингүй машин л гэсэн үг. Тавхай, шилбэ,өвдөг, өгзөг нуруунд очих ачаалал ердийнхөөс нэмэгдэнэ. Ийм углааш өмссөн үед хөл ойр ойрхон гишгэж, илүү их ажил хийдэг аж.  Хэрэв та урьд нь хөл шагайндаа гэмтэл авч байсан бол үүнийг өмсөх нь маш аюултай. Өсгийтэй болон нуман тулгууртай гутал хөлд сайн суурь болж байдаг бол углаашанд ийм тулгуур байдаггүй тул хөлийг улам ядраадаг аж. Углаашыг богино хугацаанд өмссөн ч  хөлийн өсгий, нум өвдөж, шөрмөс сунах, хөлийн хуруунууд гэмтэх магадлалтай аж. Харин байнга өмсвөл шилбэний яс хугарах, эвэр ургах, хөлийн хуруунууд гэмтэж ч мэдэх аж. Хэрэв та хөлд эвтэйхнийг нь бодож углааш өмсдөг бол өдөржин өмсөхөөс зайлсхийх хэрэгтэй. Үүнийг далайн эрэг эсвэл усан сан руу явахдаа өмсөхөд хамгийн тохиромжтой гэнэ. Харин бүтэн өдөржин, эсвэл гадуур зугаалах, олон цагаар зогсох үедээ яавч өмсөж болохгүй. Хэзээ хаана өмсөхөө сайн анхаараарай.

Бэлтгэсэн Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж