
Хөл, шагайн мэс заслын бус эмчилгээний төвийн тэргүүн доктор Рок Поситано Шройерын судалгааны үр дүнг нотолсон байна. Өсгийгүй гутал нь амаржингүй машин л гэсэн үг. Тавхай, шилбэ,өвдөг, өгзөг нуруунд очих ачаалал ердийнхөөс нэмэгдэнэ. Ийм углааш өмссөн үед хөл ойр ойрхон гишгэж, илүү их ажил хийдэг аж. Хэрэв та урьд нь хөл шагайндаа гэмтэл авч байсан бол үүнийг өмсөх нь маш аюултай. Өсгийтэй болон нуман тулгууртай гутал хөлд сайн суурь болж байдаг бол углаашанд ийм тулгуур байдаггүй тул хөлийг улам ядраадаг аж. Углаашыг богино хугацаанд өмссөн ч хөлийн өсгий, нум өвдөж, шөрмөс сунах, хөлийн хуруунууд гэмтэх магадлалтай аж. Харин байнга өмсвөл шилбэний яс хугарах, эвэр ургах, хөлийн хуруунууд гэмтэж ч мэдэх аж. Хэрэв та хөлд эвтэйхнийг нь бодож углааш өмсдөг бол өдөржин өмсөхөөс зайлсхийх хэрэгтэй. Үүнийг далайн эрэг эсвэл усан сан руу явахдаа өмсөхөд хамгийн тохиромжтой гэнэ. Харин бүтэн өдөржин, эсвэл гадуур зугаалах, олон цагаар зогсох үедээ яавч өмсөж болохгүй. Хэзээ хаана өмсөхөө сайн анхаараарай.
Бэлтгэсэн Н.Энх