Шалгарсан төслөөр Наадмын нээлт хийгдэнэ

Хуучирсан мэдээ: 2010.06.06-нд нийтлэгдсэн

Шалгарсан төслөөр Наадмын нээлт хийгдэнэ

Үндэсний их баяр наадам, Их  Монгол Улс байгуулагдсаны 804 жилийн ой,  Ардын  хувьсгалын 89 жилийн ойн баярын Төрийн Хүндэтгэлийн  концерт, Төв цэнгэлдэх  хүрээлэнд зохиогдох наадмын нээлтийн  ажиллагааг найруулах, зохион байгуулах найруулагчийг шалгаруулах уралдаанд санал ирүүлэхийг Боловсрол Соёл, Шинжлэх ухааны яамнаас зарлажээ.
Шалгаруулалтад оролцогч нь Төрийн Хүндэтгэлийн  концерт, Наадмын нээлтийн  ажиллагааг зохион байгуулах найруулагчийн зохиомж, зураг,  эскизийн төсөл, үнийн саналыг хамт ирүүлэх бөгөөд хүндэтгэлийн арга хэмжээнүүд нь төрт ёс, үндэсний соёл, урлагаа дээдлэн хүндэтгэсэн сэдэв агуулгын  хүрээнд шинэлэг санаа, шилдэг уран бүтээлийг зохиомжийн найруулгад тусгасан байх шаардлагатай юм.
Материалыг 2010 оны 6 дугаар сарын 10-ныг дуустал хүлээн авах бөгөөд Их ой баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээг зохион байгуулах  салбар хорооноос томилсон комисс дүгнэж, дүнг салбар хороонд танилцуулж шалгарсан найруулагчтай гэрээ байгуулж ажиллах юм байна.

Б.Энхмандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж