Аз жаргалтай харилцааний түлхүүр

Хуучирсан мэдээ: 2010.06.06-нд нийтлэгдсэн

Аз жаргалтай харилцааний түлхүүр

Гуниг зовлон тохиолдсон үед нэг нэгнээ дэмжих нь харилцааг улам бат бөх болгодог гэдэг. Бие биедээ сайн сайхан зүйл хэлэх ч бас сайнаар нөлөөлдөг. Судалгаагаар аз жаргалтай хосууд нэг нэгнийхээ амжилтыг өөдрөгөөр  хардаг нь тогтоогджээ. “ Энэ бол ирээдүйд бие биетэйгээ харьцахдаа сэтгэл хангалуун байхын нэг илрэл” гэж судагааг удирдан явуулсан Калифорнийн их сургуулийн доктор сэтгэл зүйч Шелли Гэйбл хэлж байна.

Дүрэм журам хэрэггүй.

Нэг нэгнээ дөвийлгөх биш, дэмжиж байх нь дотно харьцаанд хамгийн чухал. Энэ нь ололт амжилтыг нотолдог төдийгүй бие биедээ юу чухал болохыг мэдэх нь харьцааг улам бат бөх болгодог юм.
Үүний зэрэгцээ хосууд юу ч болсон хамтдаа даван туулж, ирээдүйгээ өөдрөгөөр хардаг болдог. Харилцан ойлголцол мөн чухал. Хэрэв та хайртынхаа амжилтанд үл итгэх байдалтай байвал та хоёрын харьцаа сонирхолгүй гэсэн үг. Судалгаанаас харахад сайн сайхан ирээдүйд итгэдэггүй, нэг нэгнийхээ амжилтанд баярладаггүй хосууд салах магадлал өндөр байдаг аж.

Дэмжиж байгаагаа харуул.

Зарим нэг амжилтыг онцлох нь амар байдаг. Тухайлбал шинэ ажилд ороход нь түүнийг алга ташин хүлээж ав. Мөн  хэцүү нөхцөл байдлаас гарсных  нь дараа урам хайрла. Ихэнх эрчүүдэд хүмүүстэй харьцах харьцаанд алдаа гаргах нь цөөнгүй байдаг. Харин түүний асуудлыг хэрхэн шийдсэнээ ярих үед нь анхааралтай сонсч байгаарай. Түүний ололт амжилт, ялалт бүхэн таных тул тэр бүрд нь магтаж, сайшааж, урам өгч байх  нь зүйтэй. Түүнийг дэмжих өөр нэг арга бол түүний авьяас, чадварыг хүлээн зөвшөөрөх явдал юм. Энэ нь та хоёр бие биенээ ойлголцохын эхлэл болно.

Түүнийг хөхүүлэн дэмж.

Хэрэв хайрт чинь таны дэмжлэгийг сүйд майд болж хүлээж авдаггүй бол тэр сэтгэлийн дэм ямар чухал гэдгийг мэддэггүй гэсэн үг. Тиймээс та хоёрын хувьд чухал үйл явдлыг болохоос өмнө хоног тоолон хүлээж байгаагаа харуул.  Амжилттай болсны дараа түүнтэй хамт тэмдэглэ. Ингэснээр түүнд өөрийн чинь дэмжлэг ямар чухал болохыг харуулж чадна. Түүний амжилтын төлөө баярлаж бахархаж байгаагаа харуул. Хэрэв та энэ үед зөв үгийг олж хэлж чадвал тэр үүнийг дараа заавал санах болно.

Бэлтгэсэн Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж