Тейлор Свифт үнэртэн гаргана

Хуучирсан мэдээ: 2013.05.30-нд нийтлэгдсэн

Тейлор Свифт үнэртэн гаргана

Каунтри од Тейлор Свифт өөрийн нэрээр нэрлэсэн сүрчиг гаргах тухай саяхан “People” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурьджээ. Гэхдээ түүний шинэ сүрчиг хараахан худалдаанд гарах болоогүй гэнэ.

Тейлор хэтэрхий нялуун биш ч цэцэгсийн үнэр холилдсон, эсвэл ой, жимсний үнэртэй, зөөлөн маягийн үнэртэнд дуртай бөгөөд яг л ийм сүрчиг гаргахаар төлөвлөж байгаа гэнэ. Ярилцлагынхаа үеэр тэрээр шинэ үнэртнээ нэг үгээр хэлбэл хамгийн “сонгодог” хэмээн тодорхойлсон байна. Тэрээр хувцаснаас үргэлж үнэртэх сүрчгийг аксессуараас ч илүү чухалчилдаг гэнэ.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж