“Хөх ган”-ийн хувь нийлүүлэгчдийн хурал болов

Хуучирсан мэдээ: 2010.06.06-нд нийтлэгдсэн

“Хөх ган”-ийн хувь нийлүүлэгчдийн хурал болов

 “Хөх ган” ХК-ийн  хувь нийлүүлэгчдийн ээлжит хурал  болж компанийн 2009 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланд хийсэн ТУЗ, ХШЗ, Гүйцэтгэх удирдлагын дүгнэлтийг хэлэлцэж хангалттай гэж үзсэн байна. Гэвч орлого, зарлага балансаа барьсангүй, эднийх 442,1 сая төгрөгийн алдагдалтай ажилласан байна. Тус компани 2009 онд 132.6 сая төгрөгийн борлуулалтын орлого олж, борлуулсан бүтээгдэхүүний өртөг болон үйл ажиллагааны зардалд нийт 551.7 сая төгрөг зарцуулан тайлант хугацаанд 442.1 сая төгрөгийн алдагдал гарчээ.
Хурлаар, компанийн ТУЗ болон ХШЗ-ийн гишүүдийг шинээр сонгож тэдгээрийн зардлын төсөв болон компанийн 2010 оны төлөвлөгөөг баталсан байна.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж