Ларри Кинг &#34Russia Today&#34-ын хөтлөгч болжээ

Хуучирсан мэдээ: 2013.05.30-нд нийтлэгдсэн

Ларри Кинг &#34Russia Today&#34-ын хөтлөгч болжээ

Вашингтон хотын “ Russia Today” студи шинэ нэвтрүүлэг хийж байгаа гэнэ. Энэ нэвтрүүлгийг ярилцлагын хаан Ларри Кинг хөтлөхөөр болжээ гэж өнөөдөр ИТАР-ТАСС мэдээлжээ. Эдүгээ 79 настай Ларри Кинг Вашингтон хотын нөлөө бүхий хүмүүстэй эфирээр ярилцлага хийх болсондоо тун баяртай байгаа юм байна. Тэрбээр 56 жил сэтгүүл зүйд ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд 50 мянган ярилцлага хийсэн байна. Ларри Кинг олон алдартнуудтай ярилцлага хийж байсан бөгөөд түүний анхны зочин нь Ричард Никсон байв. Мөн 2000 онд  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй хийсэн ярилцлага нь Оросын ард түмнийг шуугиулж  байжээ.

Ү.СОД
Эх сурвалж: www.ipost.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж