Л.Болд сайд хуулийн төсөл өргөн барилаа

Хуучирсан мэдээ: 2013.05.30-нд нийтлэгдсэн

Л.Болд сайд хуулийн төсөл өргөн барилаа

Гадаадын зарим улсад Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар шинээр
нээх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын гишүүн, Гадаад хэргийн сайд
Л.Болд өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барив.

Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал, шинэчлэлийн Засгийн газрын
гадаад харилцааны зорилтууд, гадаад харилцааг эдийн засагжуулах
хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор гадаадын зарим улсад Дипломат
төлөөлөгчийн газар шинээр нээн ажиллуулах асуудлыг УИХ-ын Аюулгүй
байдал, гадаад бодлогын байнгын хороотой 2013 оны 5 дугаар сарын 14-ний
өдрийн хуралдаанаар зөвшилцсөн байна. Уг асуудлыг Засгийн газрын 2013
оны тавдугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсний
дагуу өнөөдөр ийнхүү УИХ-д өргөн мэдүүллээ.

Шинээр нээх
Дипломат төлөөлөгчийн газруудын байршлыг сонгохдоо Гадаад бодлогын үзэл
баримтлалын тэргүүлэх чиглэл, тухайн улсын олон улсын хамтын нийгэмлэг
болон бүс нутаг дахь нэр хүнд, жин нөлөө, тухайн улстай хийж буй
худалдааны эргэлт, эдийн засгийн харилцаа, тухайн улсад оршин сууж буй
монгол иргэд болон харилцан зорчиж буй иргэдийн тоо, манай улс дахь
бодит ашиг сонирхол зэргийг харгалзан үзсэн байна гэж УИХ-ын Хэвлэл
мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж