Замын-Үүдийн автозамын боомт ажиллахгүй

Хуучирсан мэдээ: 2013.05.30-нд нийтлэгдсэн

Замын-Үүдийн автозамын боомт ажиллахгүй

Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр буюу ирэх сарын 1-нд бүх нийтийн амралтын өдөр тохиодог. Энэ өдөр Монгол-Хятадын автозамын шалган нэвтрүүлэх боомтууд ажиллахгүй юм байна. Харин төмөр замын боомтууд тогтсон хуваарийн дагуу хэвийн ажиллахаар болжээ.

Жил бүрийн зургадугаар сарын 1-ний өдрийг Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд тусгасан учраас бүх нийтийн амралтын өдөр болгосон байдаг. Тиймээс төрийн албан хаагчид болон бусад аж ахуй нэгж, томоохон худалдааны төв, захууд амардаг уламжлалтай билээ.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж