Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт зургадугаар сарын 26-нд болно. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд гадаадад ажиллаж, амьдарч буй иргэдийг анх удаа хамруулахаар болсон билээ. Гадаадад ажиллаж буй иргэд зургадугаар сарын 14-16-нд Дипломат төлөөлөгчийн газарт очиж, санал өгөх бөгөөд тэдгээр иргэдийг бүртгэх ажиллагаа өчигдрөөр дуусгавар болсон юм. Ерөнхийлөгчийн сонгуульд санал өгөхөөр гадаад орнуудад амьдарч буй Монголын 6000 гаруй иргэн бүртгүүлжээ. Одоо иргэдийн бүртгэлийг нэгтгэж буй юм байна.
Ш.ЧИМЭГ