
Хуулийн төсөл боловсруулах болсон шалтгаан нь Газрын тосны тухай хуулийг бүхэлд нь шинэчлэн найруулж, газрын тос, уламжлалт бус газрын тосны эх үүсвэрийн талаархи ойлголт, төрийн байгууллагууд болон нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээг тодорхой болгон, роялти, татварын хувь хэмжээ, түүнийг оногдуулах, хөнгөлөх, чөлөөлөх, тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, газрын тос эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаанд хяналт тавихтай холбоотой харилцааг боловсронгуй болгон хуульчлах зайлшгүй шаардлага бий болсонтой холбоотой ажээ. Ингэснээр газрын тосны салбараас улсын төсөвт орох татварын орлогын зарим хэсгийг аймаг, нийслэл, сум, дүүргийн төсөвт хуваарилах эрх зүйн орчинг бүрдүүлэх юм байна. Түүнчлэн газрын тосны нөөц ашигласны, тусгай зөвшөөрлийн төлбөр, хуваарилах зарим, хэмжээг хуульчлах, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн байгаль орчинд учруулж буй нөлөөлөл, хөдөлмөр эрхлэлт, аюулгүй ажиллагааны талаарх эрх, үүргийг нарийвчлан зааж, зөрчсөн тохиолдолд хариуцлага хэрхэн хүлээлгэх талаар хуулийн төсөлд заажээ.