Триатлоны холбоо шинэ ерөнхийлөгч | News.MN

Триатлоны холбоо шинэ ерөнхийлөгч

Хуучирсан мэдээ: 2010.06.06-нд нийтлэгдсэн

Триатлоны холбоо шинэ ерөнхийлөгч

Триатлоны холбоо шинэ ерөнхийлөгч
Монголын триатлоны холбооны (МТрХ) тэргүүлэгчдийн хурал саяхан хуралдаж, холбооны шинэ ерөнхийлөгчөөр Нийслэлийн газрын албаны дарга Цэндсүрэнгийн Сандуйг сонголоо. Тэрбээр 1970 онд Улаанбаатар хотноо төрсөн. Арван жилийн 31 дүгээр дунд сургууль, ОХУ-ын Москва хотын Эдийн засаг, статистикийн дээд сургуулийг дүүргэснээс хойш Нийслэлийн газрын албаны бүх шат дамжлагад ажиллаж ирсэн, эрч хүчтэй залуу менежер билээ. Тэрбээр спортын үнэнч фэн бөгөөд нэг бус спортоор хичээллэдэг. 2005 оноос хойш МТрХ-г толгойлж ирсэн УИХ-ын эрхэм гишүүн С.Бямбацогтыг хүндэт ерөнхийлөгчөөр өргөмжилжээ. Энэ онд Монголын триатлоны хамт олон амрах чөлөөгүй байх нь. Дэлхийн хүүхдийн анхдугаар олимпийн наадамд тамирчин Т.Энхжаргал (Монгол Улсаас гуравхан тамирчин эрхээ биелүүлсэн) нь эрх авч хурд хүчээ сорих бол оны сүүлчээр “Гуанжоу-2010” Азийн XVI наадам, “Мускат-2010” Азийн элсний спортын II наадамд мөн тамирчдаа бэлтгэж оролцуулна. Тивийн хэмжээний бусад уралдаан тэмцээний зэрэгцээ Улсын аварга шалгаруулах V тэмцээнээ наймдугаар сарын 1-нд “Найрамдал” зусланд зохион байгуулж, мөн сарын 28-31-нд Улаанбаатар хотноо Азийн дасгалжуулагч, шүүгчдийн семинарыг хүлээн авахаар болжээ.
МОНГОЛЫН ТРИАТЛОНЫ ХОЛБОО 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2010-06-06 203.217.139.225

Үнэхээр тэвчээртэй хүн ерөнхийлөгч болжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж