Цементийн үйлдвэрт хөрөнгө орууллаа

Хуучирсан мэдээ: 2013.05.30-нд нийтлэгдсэн

Цементийн үйлдвэрт хөрөнгө орууллаа

Европын сэргээн босголт, хөгжлийн банк Дорноговь аймгийн Өргөн суманд цементийн үйлдвэр барих “Монцемент” төслийг дэмжиж, 20 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болжээ.

Цементийн үйлдвэрийг “Монполимет” группийн охин компани болох “Сэнж сант” компани хэрэгжүүлэх бөгөөд одоогоор үйлдвэрийн барилгын болон дэд бүтцийн ажлыг эхэлсэн байна. Барилгын материалын голлох түүхий эд болох цементийг байгаль орчинд ээлтэй технологиор хийхэд ийнхүү Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас эхний ээлжинд 20 сая ам.долларын санхүүжилтийн гэрээ байгуулсан аж. Цементийн үйлдвэр 2015 онд бүрэн ашиглалтад орох төлөвлөгөөтэй бөгөөд нийт 1000 гаруй ажлын байрыг шинээр бий болгож, Европ стандартын олон төрлийн цемент үйлдвэрлэх тухай албаныхан онцоллоо.

Эх сурвалж: http://ipost.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж