Хятад, Эверест. Эверестийн оргилд анх хүн хөл тавьсны 60 жилийн ойн өмнө Оросын 48 настай B.A.S.E-жампер бөгөөд уулчин Валерий Розов дэлхийн хамгийн өндөр оргилоос ниссэн харайлт хийлээ. Тавдугаар сарын 5-ны 14:30 –д тэрээр Цельсийн -18 градуст салхи сөрөн 7220 метрийн өндрөөс үсрэн 5950 метрийн өндөр дэх Ронгбук мөсөн гол дээр амжилттай газарджээ.
Фото: Thomas Senf, Denis Klero / Red Bull