Долоон орд газрыг жагсаалтад нэмэхээр болжээ

Хуучирсан мэдээ: 2013.05.30-нд нийтлэгдсэн

Долоон орд газрыг жагсаалтад нэмэхээр болжээ

Засгийн газрын 2013 оны 100 дугаар тогтоолын долдугаар заалтыг хэрэгжүүлэх зорилгоор ашигт малтмалын төрөл, нөөцийн хэмжээгээр чухалчлан үзэж долоон орд газрыг Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамруулах тухай Уул уурхайн яамнаас мэдээллээ. Тухайлбал, энэ нь ашигт малтмалын төрөл, нөөцийн хэмжээгээр нь чухалчлан үзсэний дүнд алтны нэг, нүүрсний хоёр, газрын ховор элементийн дөрөв буюу Хөшөөт, Цайдам нуур, Гацуурт, Хотгор, Мушгиа худаг, Лугийн гол, Халзан бүргэдэй зэрэг долоон орд юм байна. Ийнхүү уг ордуудыг Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамруулахаар УИХ-ын тогтоолын төслийг Уул уурхайн яамнаас боловсруулан Засгийн газарт танилцуулахад бэлэн болжээ.

Тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлсний дараа Ашигт малтмалын тхай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4-т заасны дагуу УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд эдгээр ордыг Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамруулах эсэхийг эцэслэн шийдвэрлэх ажээ. 

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж