![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2013/5/b1fe184ef1dea51f/61deb906007e6734original.jpg)
Чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар уг хуулиудын төслийн анхны хэлэлцүүлгийг хаалтай горимоор хэлэлцэж, хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн юм.
Байнгын хорооны хуралдаанаар дараа нь “Монгол Улсын хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх байсан ч хэлэлцүүлгийг түр хойшлууллаа. Чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар уг тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлахаар Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаас гаргасан горимын саналаар санал хураалгахад дэмжлэг аваагүй учраас төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхэр тус байнгын хороонд шилжүүлсэн юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.