Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөн байцаагчаар ажиллаж байсан Б.Бат-Олзвой, Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн тасгийн дарга П.Өлзийсайхан, эрүүгийн төлөөлөгч, хурандаа Г.Ганболд нарт холбогдох хэргийг өнөөдөр Нийслэлийн шүүхэд хэлэлцлээ. Нийслэлийн шүүхээс анхан шатны шүүхээс гаргасан шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. Өөрөөр хэлбэл, Мөрдөн байцаагч Б.Бат-Олзвой, Эрүүгийн тасгийн дарга П.Өлзийсайхан нарт холбогдох анхан шатны шүүх хурал Сонгинохайрхан дүүргийн шүүхэд болж хэргийг нь хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгасан шийдвэрийг хэвээр үлдээжээ.
Л.Бат-Олзвой нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 249.1 дүгээр зүйлд зааснаар хүнийг хууль бусаар баривчилсан, 251.1-т эрүү шүүлт тулгасан, 253.2 дугаар зүйлд заасан нотлох баримт хуурамчаар бүрдүүлсэн гэмт хэрэгт буруутгаж байсан ч гэм буруугүй гэдгийг хоёр шатны шүүхээс батлав.
Д.ЖАРГАЛ