
Монгол Улс сардаа 60-70 мянган тонн шатахуун хэрэглэдэг бөгөөд 2012 оны намар хүртэл ОХУ-ын “Роснефть” компаниас шатахууныхаа хэрэглээний 90 хувийг бүрдүүлж, хамааралтай байсан бол одоо энэ байдал өөрчлөгдөж, 40 хувьтай болсон байна. Харин шатахууны үлдсэн хэрэглээг БНСУ, Беларусь, БНХАУ-аас авч байгаа учраас ийнхүү үнэ буурах боломжтой болжээ. Үүн дээр нэмэгдээд эх орны газрын тосыг Хөх хотын нефть боловсруулах үйлдвэрт боловсруулж, “Монгол-93” шатахуун авч байгаа нь мөн нөлөөлсөн гэж албаныхан тайлбарлалаа.
У.БОЛОР