BHP Billiton нүүрсний бизнесийнхээ хувьцааг худалдана

Хуучирсан мэдээ: 2013.05.30-нд нийтлэгдсэн

BHP Billiton нүүрсний бизнесийнхээ хувьцааг худалдана

Дэлхийн уул уурхайн салбарт
тэргүүлэгч “
BHP Billiton компани нүүрсний
олборлох үйл ажиллагаагаа цаашид өргөжүүлэхгүйгээс гадна тухай бүтээгдэхүүний эрэлт, үнэ
ханш олон улсын зах
зээл дээр буурч буйн улмаас нүүрсний бизнесийнхээ тодорхой хувийг худалдах боломжийг
судлаж үзэхээ мэдэгдсэн

байна. Тус компани нь энэ оноос нүүрсний  үйл ажиллагаандаа зарцуулах хөрөнгө оруулалтаа
багасгаж эхлээд байгаа бөгөөд шинэ төслүүд төлөвлөөгүй аж. “
BHP Billiton” нь Австралийн Норвич парк, Григория гэсэн нүүрсний хоёр
том уурхайгаа хаагаад байгаа юм. Мөн АНУ дахь нүүрсний уурхайнуудаа худалдахаар
төлөвлөж байна. Тус компани нь нүүрсний бизнесээс гадна  Австрали дахь 
хийн “East Browse ба West Browse” төсөлд
эзэмших хувьцаагаа “PetroChina International Investment  Pty” компанид 1,63
тэрбум ам.доллараар худалдаад байгаа юм.  
    


Э.Од

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж