Төрөөд хоёр хонож буй үрээ хогийн саванд хаяжээ

Хуучирсан мэдээ: 2013.05.30-нд нийтлэгдсэн

Төрөөд хоёр хонож буй үрээ хогийн саванд хаяжээ

Төрөөд хоёр хонож байгаа нярай хүүхдээ хогийн саванд хаясан хэрэг өчигдөр гарсан байна. Тодруулбал, Баянгол дүүргийн XV хорооны нутаг дэвсгэр Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн дэргэдэх 12 давхар байрны гаднах хогийн савнаас нярай хүүхэд олджээ. Хүүхдийг олоход ямар нэгэн гэмтэлгүй байсан бөгөөд Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хүргэсэн аж. Одоогоор Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн хүүхдийн эцэг, эхийг эрэн сурвалжилж байгаа аж. Хүүхдийг хаяж байхыг харсан гэх гэрч “хүүхдийг ээж нь хаяад зугтаасан” гэж мэдүүлжээ.

Дашрамд, хүүхдээ хаясан эхийг хуулийн дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хоёр зуун тавин нэгээс гурван зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгүүлдэг юм байна.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж