Монголын жүдо бөхийн холбооны урилгаар Японы мэргэжилтэн Асааки Ишиминэ манай улсад ирж, Монголын жүдо бөхийн дасгалжуулагчдад ном дуу сонсгох ажээ. Багш, дасгалжуулагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилготой сургалтыг энэ сарын 07-15-ны хооронд зохион байгуулах юм. Түүнчлэн Монголын жүдо бөхийн холбоо энэ сард нэгэн сонирхолтой тэмцээн явуулах талаараа мэдээлэл ирүүллээ. Энэ нь энэ сарын 15- нд Спортын төв ордонд болох “Шилдэг найм”-ын тулаан бөгөөд тус тэмцээнд улсын аварга шалгаруулах тэмцээний жин тус бүрт эхний наймд шалгарсан жүдочдын өрсөлдөөн байх юм. “Шилдэг найм”-ын тэмцээнд амжилттай оролцсон тамирчдад ирэх долдугаар сард манай улсад болох “Дэлхийн цом”-ын тэмцээнд оролцох эрх олгох юм байна.
Б.ЭНХ
Холбоотой мэдээ