“Хасын хүлгүүд” лигийн “дархан” аварга боллоо

Хуучирсан мэдээ: 2010.06.06-нд нийтлэгдсэн

“Хасын хүлгүүд” лигийн “дархан” аварга боллоо

“Хасын хүлгүүд” лигийн “дархан” аварга боллоо
Монголын сагсан бөмбөгийн “Сэнгүр” дээд лигийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн баасан гаригт өндөрлөлөө. Дөрвөн сар гаруйн хугацаанд үргэлжилсэн тэмцээнд “Хасын хүлгүүд” баг түрүүлснээр, гурав дахиа аваргын цом хүртэж, Лигийн аваргын цомыг үүрд хадгалан үлдэх эрхтэй болов. “Сэнгүр” лигийн хоёрдугаар байрт “Баянзүрх буллз”, гуравдугаар байрт “МВМ” багууд шалгарлаа. Харин энэ жилийн лигийн аварга шалгаруулах тэмцээний тэргүүн тоглогчоор О.Ууганбаяр тодорч, шилдэг холбон тоглогчоор “МВМ” багийн тамирчин Г.Ихбаяр, шилдэг дасгалжуулагчаар “Баянзүрх буллз” багийн дасгалжуулагч Б.Дашдорж нар шалгарсан байна.
Лигийн шилдэг багийг Монголын сагсан бөмбөгийн холбооноос дөрвөн сая төгрөгөөр шагнасан бол тус багийн ивээн тэтгэгч “Хас” банкнаас “Хасын хүлгүүд” багийг 30 сая төгрөгөөр урамшуулжээ. Өнгөрсөн баасан гаригт болсон аваргын төлөөх энэхүү тоглолтын өмнө “Баянзүрх булзз” багийн тамирчин Ц.Шарамжамц зодог тайлах ёслол хийв. Гэхдээ энэ нь түүний зодог тайлж байгаа хоёр дахь тохиолдол болж байгаа юм.
Б.ЭНХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж